Өнгөрсөн сард 7,6 тэрбум төгрөгийн цэвэр зэс үйлдвэрлэлээ
2015/02/02
“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон 2015 оны нэгдүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийгөнөөдөр хэлэлцлээ. Өнгөрөгч сард 2300 орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь цэвэр зэсээр тооцвол 710 тонн юм. Өнөөдрийн ханшаар тооцвол нэгдүгээр сард 7,6 тэрбум төгрөгийн цэвэр зэс үйлдвэрлэсэн нь өмнө байгаагүй үзүүлэлт болсныг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу онцлон хэллээ.“Эрдэнэт” үйлдвэр хямралыг даван туулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тодорхой зардлуудыг 20 хувиар бууруулсан. Ийнхүү зардлуудаа бууруулахаас гадна үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хямралыг даван туулахаар ажиллаж байна. Ирэх тавдугаар сард Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтад оруулна. Энэ нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх томоохон шинэчлэл болох юм.