2014/12/12
“Эрдэнэт” үйлдвэрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд компанийн 21 автомашинд нэмэлт тоног суурилуулж газ түлшинд шилжүүлсэн. Авто тээврийн байгууллага энэ ажлын үр дүнг тооцож байна. Шатахуун зарцуулалт багасаж, техникийн ашиглалт сайжирчээ. Үйлдвэрийн автомашинуудад газаар ажиллах тоног төхөөрөмж суурилуулах ажлыг цаашид үргэлжлүүлэх юм. Байгаль орчинд ээлтэй, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах энэ технологи нь Авто тээврийн байгууллагын хамт олны санаачилга юм.