Эрх баригчдыг айлгасан Н.Энхбаярын 300 хуудас материал
2013/08/04
Н.Энхбаяр эргэн ирлээ. Ингэснээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн “Монгол улс Ерөнхийлөгч байсан хүнээ шоронд алчихсан хэмээн түүхэн хараар бичигдэх” аюулаас мултрав.
Нөгөө талаар Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын хоёулангийнх нь түүхэн үүрэг дуусч байна. Н.Энхбаяргүйгээр ардчилсан Ерөнхийлөгч байхыг хүссэн Ц.Элбэгдоржийн хүсэл биелсэн. Тиймээс Ц.Элбэгдоржийн эрх ашгаар Н.Энхбаярын эрх ашгийг боомилсон үйл ажиллагаа ингээд дуусч байна.
Угтаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт өршөөл үзүүлнэ гэдэг яриа яг нэг жилийн өмнөөс буюу шинэчлэлийн гэгдэх Засгийн газар байгуулагдах үеэс л яригдаж эхэлсэн. АН-ын дарга Н.Алтанхуяг эрээвэр, хураавар Засгийн газраа бат бөх байлгах ганц арга нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг барьж байх байсан тул тэднийг уургалах гарц нь Н.Энхбаяр байснаас тэр. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт өршөөл үзүүлэх нь бүү хэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хууль, шүүхийнхэн маань авлигачдыг хорьж, шийтгэж байна. Гэвч тэд хорихоос мөнгөө удирдаж байна. Хорихоос гар хөлөө хөдөлгөж байна. Тайвширч болохгүй” хэмээсэн нь зөвхөн Н.Энхбаярт зориулан хэлсэн үг байлаа. Арга ч үгүй юм. Өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилснаар Ц.Элбэгдорж олон нийтийн дунд "Авлигын загалмайлсан эцэг"-т ял оноолгосон баатар болон хувирсан. Гэхдээ нөгөө талд түүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт явуулсан ардчилсан Ерөнхийлөгч гэх цол ч дагаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Ц.Элбэгдорж олон сар, хоног дуншсан өршөөлд 2013 оны наймдугаар сарын 1-нд гарын үсэг зурлаа. Харин авлигачидтай хатуу тэмцэнэ хэмээж байсан Ерөнхийлөгч маань гэнэтхэн яагаад “Авлигын загалмайлсан эцэг”-т өршөөл үзүүлэв гэдэг олны анхаарлыг татаж эхлэв. Төр ингээд л хорьж, цагдсан хүнээ зүгээр нэг өдөр суллачихдаг хэрэг үү хэмээн асуух хүн ч байна. Харин Н.Энхбаярын зүгээс эхний ээлжинд өөрийгөө эмчлүүлээд дараагаар нь цагаатгуулах талаар ярьж эхлэх гэнэ. Н.Энхбаяр цагаатгуулна гэдэг нь цаанаа өөрөө улс төрд, тэр дундаа УИХ, Засгийн газарт дахин орох гэж буйг илтгэж байна.
Тэгвэл улс төрд эргэн ирэхийг тэгтлээ хүсэж буй Н.Энхбаярыг яагаад суллах болов. Үнэхээр Ц.Элбэгдорж Н.Энхбаяр гэдэг хүний эрүүл мэндэд санаа зовсондоо тэр үү. Гэхдээ Н.Энхбаярын эрүүл мэндэд санаа зовинож байсан бол аль эрт суллачих боломж, эрх нь байсан. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж нэгэн телевизийн ярилцлагад орох үеэрээ “Би Ерөнхийлөгчийн хувьд иргэндээ өршөөл үзүүлж болно.
Гэхдээ өршөөл үзүүлэхийн тулд өршөөгдөх гэж байгаа хүний хүсэлт зайлшгүй хэрэгтэй байдаг” хэмээж байсан. Харин Н.Энхбаяр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж байгаа тул Ерөнхийлөгчөөс өршөөл гуйхгүй нь тодорхой байсан. Тэгвэл Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа хүсэлт илгээсэн болж таарах нь ээ. Энэ нэг л биш ээ.
Өнгөрсөн сард наадмын дараа буюу долдугаар сарын 17-нд АТГ-ынхан ял эдэлж буй Н.Энхбаярын ар гэр болон аав ээж, Н.Энхбаярт хамаатай бүхний гэр орон, объектыг нэгжсэн. Ингэхдээ бүр бэр болох Т.Дариймаагийн төрхөмийг хүртэл нэгжсэн. Энэ үеэр хэвлэл мэдээллийнхэн болон улстөр судлаачид “АТГ-ынхан нэг л зүйлийг хайгаад байна. Юуг тэгтлээ эрж хайгаад байна вэ” хэмээж байсан. Гэтэл эцэст нь Т.Дариймаагийн аав н.Төмөрийн гэрээс гэхэд л зөвхөн Т.Дариймаагийн иргэний үнэмлэхний хуулбарыг авч явсан бол Н.Энхбаярын гэрээс ногоон хайрцагт хийсэн бичиг сэлт л аваад явсан. Харин ямар бичиг баримт гэхээрээ бүхэл бүтэн худ ургаар нь түйвээдэг байна гэдэг бас л сонин. Эцэст нь тэрхүү ногоон хайрцагтай бичиг цаас нь Н.Энхбаярын ярьж байсан 300 хуудас материал байсан хэмээн зарим хүн хэлж байсан юм.
Учир гэвэл Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр “2008 оны сонгуулийн булхай луйвартай болсноос үүдэж долоон сарын 1-ний үйл явдал болсон. Иймд би өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж 2008 оны долдугаар сарын 3-ны өдөр олон намын дарга нартай хийсэн хурлын протоколыг бүрэн эхээр нь олон нийтэд хүргэж байна. Энэхүү протокол нь нийтдээ 300 орчим хуудас материал болж байгаа бөгөөд долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаархи чухал мэдээллүүд байгаа тул тус өдөр болсон хэргийг үнэн мөнөөр нь шийдэхэд тус нэмэр болно гэж бодож байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэх нь 2012 оны сонгуулийг будлиангүй болгох үндсэн нөхцөл болно. Иймд хаа хаанаа алдаа дутагдлаа ойлгож, хүлээн зөвшөөрч ахин ийм алдаа завхрал гаргахгүй байх нөхцлийг хамтдаа бий болгоё” хэмээж байсан.
Гэтэл мань эр хэвлэлийн хурал хийсэн шөнөө баривчлагдаад явчихсан. Түүнээс хойш тэрхүү 300 хуудас материалд юу байсан талаар хэн ч сөхөж яриагүй. Тэгвэл тэрхүү 300 хуудас материал Ерөнхийлөгчийн хараанд байдаг АТГ-ынхны гарт орчихсон нь үнэн бололтой.
Зочин · 2013/08/05
enhbayaraa odoo MANAN giin huzuund ols ugla. ted yas yuman deer aimhai gej jigteihen. buh bulaigii ni uudal. tegvel ard tumen ergeh biz. harin hulgaich nartai ugsen huivaldaj uusan negdvees ner hund tani ulam buur muudah bolno.
Зочин · 2013/08/05
enhbayr helmegdsen ch geh shig yu vee shuud tsaazaar avbal taana ene muug
Зочин · 2013/08/05
enhbayr helmegdsen ch geh shig yu vee shuud tsaazaar avbal taana ene muug
Зочин · 2013/08/05
mongol ulsiin irgen mun l ym bol huulindaa zahiragdmaar l ym.
Зочин · 2013/08/05
Mongoliin ard tumen luugee buudaj bsan Enhbayar harin ch ert sullagdlaa nasaaraa shorondoo bsn ch boloh baisan
Зочин · 2013/08/05
zaazaar aw enkhbayariig
ulstur · 2013/08/05
www.ulsturforum.com Таны улс төрийн чөлөөт хэлэлцүүлэг Та нийтэл, унш, цаг үеийн тухай улс төр, нийгмийн мэдээ мэдээллийг оруулaж бусадтайгаа хуваалцаарай.
Зочин · 2013/08/05
Awilgaliin ZAGALMAILSAN ETSEG gj hvn bolgon l yaridag shv de! HUDLAA BURUUGAA BULZAIH gj ELBEGEE l hiisen gj gonginotsgooh uym HARIN ch HURDAN l SULLAGDLAA shd
Зочин · 2013/08/05
Awilgaliin ZAGALMAILSAN ETSEG gj hvn bolgon l yaridag shv de! HUDLAA BURUUGAA BULZAIH gj ELBEGEE l hiisen gj gonginotsgooh uym HARIN ch HURDAN l SULLAGDLAA shd
irgen · 2013/08/05
sorongoos orshool avchad iim yum yariha bolioch yaltnuudaa
Зочин · 2013/08/05
ene bugd hudlaa unasan boht ***ltag mundahgui gej,orshoogdchod eldev yum yarij bn gdg ni hiih ajilgui hunii ***** yaria,mongoliin ***iin togoonii ulger l bn.guih nohoind guihgui nohoi saad gej bolioch odoo dahiad shorond oroh gee yu!hen itgehiin mongolchuud ***** bish
ZAM DUUSSAN · 2013/08/05
tarbagadorjiin bulhai, huulig guuli bolgoj bga baidal, erh medlee ashiglan heniig bol heniig shoroond hiilgej chadahaa haruulj bga ni ene uu? gehdee udahgui hol yavahgui iim umnuud