Албан тушаалаар амаа үдүүлсэн сайд
2013/08/04
Албан тушаалаар амаа үдүүлсэн Уул уурхайн сайд салбарынхаа ажлыг дээшл үүлэх талаар бодитой ажил хийхгүй, ерөнхийдөө тийм хүсэл сонирхол ч байдаггүй бололтой.
Энд тэндгүй уул уурхайн салбар хүчтэй цэцэглэж, түүгээр хөлжигсөд ч олон байгаа юм. Тухайлбал, Улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд нялх балчир үрс хүртэл “Эрдэнэс таван толгой”-н хувьцаатай. Гэтэл энэ хувьцаа одоо хүртэл эргэлтэд орж, эзэн нь болсон хүмүүс бидэнд ашгаа хүртээгээгүй л байна.
Харин ашгийг арай өөр хүмүүс хүртээд байгаа бололтой. Иргэд хэзээ газрын хэвлий дэх баялгийнхаа ашиг шимийг хүртэж, элбэг хангалуун аж төрөх юм бэ, Сайд аа. Уг нь та сайд болоогүй байхдаа уул уурхайн асуудлаар дагнан ажиллаж, газар шорооныхоо төлөө нэлээд дуугардаг байсан.
Оюутолгойн гэрээг ашиггүй гэж үздэг ард түмэн таныг сайд болоход ихэд баярлаж байсан. Гэтэл сайд болсныхоо дараахан С.Ганбаатар нарын гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх талаар хүчтэй байр суурь илэрхийлэхэд эрхэм сайд амаа үдүүлсэн мэт чимээгүй сууж байсан нь өнөөх Д.Ганхуяг мөн үү, биш үү гэж эргэлзэхэд хүргэж байсан.
Харин одоо хариуцаж буй салбарт чинь хэтэрхий их асуудал байна. Уран ашиглаж улсын төсвийг бүрдүүлнэ л гэнэ, Чалкотой хийсэн гэрээнд шинэчлэл хийнэ гээд л тоочоод байвал олон. Иймэрхүү Монголын эдийн засгийн эргэх хүч болсон уул уурхайн салбарын асуудалд төрийн бодлого тун ч их хэрэгтэй байгаа юм.
Гэвч бодлого гэхээр бодитой сайн зүйл огтхон ч гарсангүй. Хэдийгээр уул уурхайн салбар хөгжөөд байгаа харагддаг ч байгалийн нөхөн сэргээлт алдагдаж, малчдын малын бэлчээр талхлагдаж, усны асуудал өдрөөс өдөрт хомсдсоор өнөөдрийг хүрлээ. Үр дүн нь зөвхөн хэдэн хүн л хөлжсөөр…
Энэ бүхнийг салбарын сайд харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт аашилж явна. Сүүлийн үед гэхэд “Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаа УИХ-аас санхүүжилтийн зөвш өөрөл авах хүртлээ түр хойшлуулах болсноомэдэгдлээ. Ингэснээр далд уурхайн бүх ажил зогсож байгаа юм.
Иймээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилт УИХ-ын 2013 оны намрын чуулган эхлэх хүртэл түр зогсох болж байна. Үүний үр дүн нь муугаар эргэж “Айвенхоу Майнз” буюу “Turquoise hill resources” компанийн Канадын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 23 хувиар буурлаа.
Оюутолгойн бүтээн байгуулалтыг зогсоосноор Монгол Улс өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан онцолсон байсан. Энэ бүхнээс болоод ам.долларын ханш цойлон, экспорт, импортын хэмжээ огцом буурч, хөрөнгө оруулагчдын царайг барайлгаж мэдэхээр байна.
Энэ бүхэнд Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газар ямар хариу барих бол Д.Ганхуяг сайд аа. Өнөөдөр Монголын болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таны хойрго, удаан, найр тавьж зөөлөн инээмсэглэсэн хүлцэнг үй занг хүлээхгүй ээ. Дэлхий зогсолтгүйгээр эргэдэг.
Тиймээс ажлаа авч, тамгаа халаасласан л бол та дээрх олон асуудлын араас тэмцэх хэрэгтэй байна. Мөн саяхан эх орныхоо хөрсн өөс шатахуун олборлож эхэллээ хэмээн бөөн сүр дуулиан болж тууз хайчилж харагдсан. Хэдийгээр энэ шатахууны чинь угшил нь манайх ч урд хөршид нийлүүлэгдэж эцсийн бүтээгдэхүүн болж эргэж ирдгийг хүн бүр мэдээд эхэллээ.
Угтаа бол өөрийн эх орны хөрс өнд ургуулсан түүхий эдээ гадныханд үнэгүй өгч, буцааж авахдаа үнэлгээжүүлж авах нь шударга наймаа юу, Д.Ганхуяг сайд аа. Тооны болон бизнесийн ухаанд мэргэшсэн нэгэн атал иймхэн гаргалгааг хийж чадаагүй гэж үү. Сонирхолтой л юм.
Эрлийзж үүлсэн бүтээгдэхүүнээ Монголынх гэж сурталчлах нь болж байгаа хэрэг үү. Байгаль орчин, газар нутаг гэдэг өнөөдрийн Монголчуудын ганц нандин өмч. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж Галдан бошигт зарлиг гаргаж байсан түүх байдаг.
Гэтэл одоо өөрийн газар нутгаасаа харийн оронд өгөх нь энгийн үзэгдэл болжээ. Мөн хууль бусаар алт олборлож эх нутгийн минь хөрсийг хүрзний хүйтэн ирээр энд тэндгүй сэндийчжээ. Нөхөн сэргээлт хийсэн нь тун ховор. Зарим газар нь хүчит машин техникээр газрын хэвлийг нь нээгээд хаячихсан байх юм.
Энэ бүхэнд эгдүүцэж, нутгаа харамласан иргэд, малчид зэвсэг барихаас бусдаар тэмцэж байна. Тийм байхад салбарын сайд нь авсан албан тушаалдаа сэтгэл нь ханаж, амаа хамхиж суугаад чинь эмгэнэж байна. Төрийн түшээдийн ихэнх нь бизнесийн салбараас төрсөн байдаг.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст улс төр хөөх, төрийн өндөр албан тушаалд дэвшин ажиллах боломж өндөр. Уул уурхайн сайд та ч бизнесийн салбараас төрс өн улс төрч. Тиймдээ ч өөрийн “Бридж” компани төрийн өмчит уул уурхайн компаниудын тендер болгоныг алгасдаггүй тухай учир мэдэх хүмүүс хуучилдаг юм билээ.
Тэгэхээр төрийн албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоотойгоо хольж хутгаж байгаа нь яахын аргагүй ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн болохыг илтгэх шиг. Танд хаягласан захидлыг дахин дахин бичээд байгаа нь хариуцаж буй салбарт чинь хэтэрхий их доголдол байгааг хэлээд байгаа юм.
Эрх мэдэлд хавчигдсан сайд байсанд орвол эх оронч энгийн иргэн байсан нь дээр бус уу.
Г.Хишигсүрэн
Эх сурвалж:
Зочин · 2013/08/06
Энэ нийтлэлийг захиалаад байсан юм байхгүй байлгүй дээ. Юу ч хийхгүй байгааг нь хэн ч гэсэн харж л байна шд!
ulstur · 2013/08/05
www.ulsturforum.com Таны улс төрийн чөлөөт хэлэлцүүлэг Та нийтэл, унш, цаг үеийн тухай улс төр, нийгмийн мэдээ мэдээллийг оруулaж бусадтайгаа хуваалцаарай.
ulstur · 2013/08/05
www.ulsturforum.com Таны улс төрийн чөлөөт хэлэлцүүлэг Та нийтэл, унш, цаг үеийн тухай улс төр, нийгмийн мэдээ мэдээллийг оруулaж бусадтайгаа хуваалцаарай.
Зочин · 2013/08/05
alban tu****laar amaa uduuulsen genee unen biahdoo
e · 2013/08/05
Г.Хишигсүрэн худлаа мэдээлэл тараахаа боьвол яасан юм..... Нийтлэл үү, захиалгат нийтлэл үү