Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дугаар байрны 36 тоотод оршин суугч 52 настай эрэгтэй энэ сарын 4-нд 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 5-наас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймээс ар гэрийнхэн нь өөрсдийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоож, ар гэрийн 30 иргэн, гурван автомашинтайгаар аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.