ffccc117beb709bbgreat

Суурь хүчитгэх нэрээр 16 дугаар байрны хажууд барилга барьж эхэлжээ Орон сууцны хазайлттай холбоотой олны дунд нэлээд шуугиан тарьсан нэгэн явдал өнгөрсөн хавар болсон билээ. Баянгол дүүргийн 16 дугаар байрны хажууц 10 метр гүн нүх ухсанаас үүдэн хөрс гулгаж, орон сууц нурах эрсдэлд үүсээд байсан юм.

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, зочид буудалд нэг сарын хугацаанд байрлуулсан. Энэ хугацаанд нийслэлийн удирдлагуудын шийдвэрийн дагуу 16 дугаар байрны суурийн хүчитгэлийн ажил хийж тухайн байрыг аюулгүй болгосон.

Үүний дараа уг асуудал намжсан билээ. Нөхцөл байдал одоо ямар байгаа талаар сурвалжиллаа. Тухайн үед 16 дугаар байрны хажууд “Би жи би жи” компани 18 давхар орон сууц барихаар барилгын суурийн нүх ухсан нь ийм байдалд хүргэсэн хэмээн оршин суугчид, албан тушаалтнууд үзэж байсан ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өөр дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, “Би жи би жи” компанийн ухсан нүхнээс болж хазайлт үүсээгүй. Харин ухсан нүхний эсрэг чиглэлд дөрвөн сантиметр хазайсан байна. Энэ нь хэзээ хазайсан нь тодорхойгуй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэхдээ энэ газарт 18 давхар орон сууц биш авгомашины гарааш барих зориулалттай тул тус компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоодугаар сард цуцалсан. Харин “Би жи би жи” компани 16 дугаар байрны урд талд байртах ‘Тарма Гаржүд” хийд болон “Баялаг” худалдааны төвийн суурь хүчиттэлийн ажлыг хиих нэрийдлээр өнгөрсөн зургаадугаар сард барилгын ажил эхлүүлсэн байна.

Одоогоор барилгын талбайг өндөр хашаагаар хашиж, битүүмжилжээ. Хашааны гадна талд “Гарма Гаржүд” төв болон “Баялаг” худалдааны төвийн суурийн хамгаалалтын хүчитгэлийн ажил хийж байна гэсэн зар байна. Энэ ажлыг “Би жи би жи” компанийн захиалгаар “ИГБ” констракшн өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний хооронд дуусгах ёстой байжээ. Гэтэл хоёр барилгын суурь хүчиттэлийн ажлыг одоо хүртэл хийгээгүй байна. Харин оронд нь барилгын ажил эхлүүлээд орхижээ. Дээрх хоёр байгууллагын барилгын хажуугийн хөрс нуралт өмнө нь байсан тэр чигээрээ байна.Барилгын талбайн харуулаас өөр хүн тэнд байсангүй. Т эрбээр, “Би жи би жи” компани автомашины гарааш барьж байгаад барилгын материал дууссанаас ажил нь зогссон, дулаарахаар ажил эхлэх талаар хэлсэн юм. Уг барилгыг “Гарма Гаржүд” хийд болон “Баялаг” худалдааны төвийн хажууд барьж эхэлжээ. Энэ талаар “Баялаг” худалдааны төвийн түрээслэгч нар нь яагаад суурь хүчитгэлийн ажил хийхгүй байгааг ойлгохгүй байгаа талаар хэлж байв.

Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, “Барилга барих, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Одоо “Гарма Гаржүд” хийдийн суурийн хүчитгэлийн ажил хийж байгаа” гэсэн юм. Тэрбээр хүчитгэлийн ажил хийгээгүйг хамгийн түрүүнд мэдэж байх ёстой хүн. Гэтэл ямар ч асуудалгүй хэмээн хээв нэг хариулж байх юм.

Одоо 16 дугаар байр аюулгүй болсон ч орон сууцны үнэ цэнэ илт буурчээ. Оршин суугчид нь байраа худалдаалах
нь байтугай барьцаанд тавьж зээл авч ч болохгүй байгаа талаар ярьсан юм.
Тухайн байрны оршин суугч Б.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

-Суурь хүчитгэлийн ажил хийж байгаа нэрийдлээр барилга барьж байгааг мэдсэн үү?
-Манай байрны суурийн хүчитгэлийг хийсэн. Гэхдээ барилгын ажлыг зогсоогоогүй шүү дээ. Хамгаалалтын хашаан дээр “Хийдийн суурийг бэхжүүлэх ажил хийж байна” гэсэн байсан. Гэхдээ өндөр багана босгож, хүчитгэл хийнэ гэж байхгүй шүү дээ.

-“Би жи би жи” компанийг барилга барьж байгааг дүүргийн удирдлагуудад мэдэгдсэн үү?
-Байрныхан мэдэгдсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Манайхан тэр үеэр байрандаа байхгүй байсан юм.

Одоо байранд чинь хазайлтгай холбоотой ямар нэгэн асуудал бий юү?
-Манайх энэ зун Нисэх РҮҮ нүүсэн. Хааяа байрандаа очихоор ямар нэгэн аюултай юм мэдэгдэхгүй л байгаа.

-Танайхаас өөр хэчнээн айл нүүж байна вэ. Та байраа худалдсан уу?

-Миний мэдэхээр дөрвөн айл нүүсэн байна лээ. Байраа худалдаагүй. Манай байр чинь орон даяар алдартай болсон шүү дээ. Маш бага үнээр л худалдахгүй бол авах хүн олдохгүй биз. Тийм болохоор одоохондоо байлгаж л байгаа. Уг нь бид байраа барьцаалж, зээл авах гэж байсан юм. Гэтэл Голомт банк энэ байрыг барьцаалахгүй гээд зээл өгөөгүй гэв.

Тухайн үед Мэргзжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр “Барилгуудын хоорондох зай, хэмжээ нормд заасан шаардлага хангахгүй байгаа тул “ухсан нүхийг булан хөрсний гулсалтаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн байдаг. Гэтэл ухсан нүхээ булах нь байтугай, барилгын суурь цутгаж, хана босгочихоод явсан “Би жи би жи” компанийнхныг хэрхэх нь тодорхойгүй байна.

 

Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭНИЙ ШУУДАН/