2015 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 613 авснаас зам тээврийн ослын 466 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал: СХД-ийн нутаг Тахилтын зам, Баруун турууны 7- р гудамжинд улсын дугааргүй мотоциклийн жолооч Б нь явган зорчигч 47 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний урд замд H.Starex маркийн авто машины жолооч Ж нь Subaru Forester маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 35 наастай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн байна.