Абдул Карим Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Хэвлэх үйлдвэрийн барилгын дуудлага худалдаанаас татгалзах хүсэлтээ албан ёсоор бие төлөөлөгчөөрөө дамжуулан өгчээ. Татгалцаж байгаа гол шалтгаан нь хэвлэлээр өөрийнх нь талаар буруу зөрүү мэдээлэл явж, маш их дарамт, шахалтанд орсон хэмээжээ. Дуудлага худалдааны журмын дагуу Абдул Каримын дэнчингийн мөнгө болох 710 сая төгрөгийг буцаан олгохгүй бөгөөд улсын орлого болгож байгаа гэнэ.

Одоо НӨХГ-ын зүгээс журмын дагуу дахин дуудлага худалдаа зарлахгүйгээр “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан дуудлага худалдааны үеэр хэлсэн 23 тэрбум 850 сая төгрөгөөр Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах саналыг албан ёсоор тавих юм байна. Хэрэв “Таван богд” групп худалдаж авахаас татгалзах санал ирүүлбэл 15 хоногийн дотор дахин дуудлага худалдааг зарлах аж.

Т.Буянаа