Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг 2016 онд нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болсон юм. Тус төв нь 1958 онд ашиглалтанд орсон бөгөөд 2007 онд Мэргэжлийн хяналтын газраас барилгын голоор хагаралт үүссэн тул газар хөдлөлтөнд тэсвэргүй тул үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан байдаг байна. Нийслэлээс Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын засварыг хийх хөрөнгө мөнгө дутагдалтай тул хувьчлах шийдвэрт хүрсэн гэнэ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баянбат “Тухайн төвийг хувьчилж авсан иргэн, компани суурин дээр нь хэдэн давхар барилга барих нь тэдний асуудал. Гэхдээ хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах иргэн, компанид хувьчлалыг явуулахаар тусгасан” гэсэн юм.

Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах тогтоолыг хэрэгжүүлэх, цуцлах эрх нь нийслэлийн ИТХ мэдэлд ажээ.

Хувийн байгууллага хувьчилж аваад шинэ барилга барилаа гэхэд одоо явуулж байгаа дугуйлангийн хэмжээнд явуулж чадах эсэх нь эргэлцээтэй юм.

Т.Буянаа