Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Уг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гэнэ.

 

 

ТОВЧ НАМТАР:

Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

  • 1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор
  • 1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,
  • 1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх
  • 1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал
  • 1996-2000 онд УИХ-ын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
  • 2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал
  • 2012-2014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.
  • 2014 оноос өнөөг хүртэл МУ-ын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажилладаг.