Шуурхай мэдээ: Д.Амарбаясгалан МАН-ын нарийн бичгийн дарга боллоо
2015/12/12
Яг одоо Монгол ардын намын III бага хурал болж байгаа. Хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн тоог арван хүнээр нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ УИХ болон НИТХ дахь бүлгийн төлөөлөл, МАН-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг оруулж байгаа юм байна. Тодруулбал намын дарга болон нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
- Сү.Батболд
- У.Хүрэлсүх
- Г.Занданшатар
- Ө.Энхтүвин
Мөн МАН-ын дэргэдэх дөрвөн байгууллагын тэргүүлэгч буюу
- МАН-ын ахмадын холбооны дарга С.Төмөр-Очир
- МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа
- МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн
- МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Гантулга
УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
НИТХ-ыг төлөөлөн НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нар тус тус МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм байна.
Улмаар НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нарийн бичгийн дарга боллоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга болсон байна.
Ингэснээр МАН-ын удирдах зөвлөлд бүх үеийн төлөөлөл, УИХ болон НИТХ дахь бүлгийн төлөөллийг багтааснаар үзэл бодлын хувьд зөрчилдөөнгүй байна гэж МАН-ын бага хурлын гишүүд үзжээ.
А.Баярмаа
Бямбаа.Х · 2016/07/06
Цолмон хүүхнийг ЭМ-ийн сайд болгов доо. Мэргэжлийн хүн энэ тэр гэж байгаад. МАН-ын жирийн гишүүдээсээ санал үгийг нь сонсдог уу. Өнгө, мөнгөний МАН болоод байгаагаа мэддэг л байх даа.
зочин · 2015/12/14
Дотроо зөрчилдөөнгүй байгаа гэсэн худлаа байна шүү дээ. Бөөн будлиан, эрх мэдлийн төлөөх тулаан. Эдийн засгаа босгох, ард түмнээ бодох ажлаа хийж, сөрөг хүчин шиг ажиллаач. Сөрж давхихаас өөр юм байна уу. Н.Энхбаярт л идүүлчих байх юм, МАН хэрэг алгаа.
zochin · 2015/12/13
ta nar chadna amjilt
зочин · 2015/12/13
МАН-ын удирдах зөвлөлд бүх үеийн төлөөлөл оруулсан нь сайн л байна Одоо харин ажлын амжилт гаргах л үлдлээ дээ