“Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлнэ
2015/12/16
2015 оны 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:00 цагаас МҮОНРТ-ийн Хэвлэл мэдээллийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.
МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэхийн зэрэгцээ зорилтот томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ.
"MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аян нь нийгэмд сайн сайхан үлгэр дууриалал үзүүлэх, олон нийтийг эв эеийн хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийг бүтээн байгуулалтад уриалах, бусдад туслах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэх зорилготой бөгөөд уг аяныг дэмжиж ажиллахаар "Монголын сайтуудын холбоо"-ны ерөнхийлөгч Ж.Мандахбаяр, "Happy" ХХК-ийн гүйцэгтэх захирал М.Түвшинтулга нар уг хэвлэлийн бага хуралд оролцоно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз