Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь байгалийн үзэсгэлэнт цогцолбор, түүх соёлын хосгүй дурсгал оршин буй Хутаг уул орчмын бүс нутгийг улсын тусгай хамгаалтанд авахаар боллоо.

Дорноговь аймгийн ИТХурлын ээлжит хуралдаанаар Элст багийн нутаг "Гүн гашууны хоолой"-г байгалийн нөөц газрын ангиллаар хамгаалалтанд авахаар болсон. Уг бүс нутаг нь "Хутаг уул", Асман булаг зэрэг 140173,8 га газар нутаг хамрагдах юм.

Энэ оны тавдугаар сард БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси Майнинг Монголиа” ХХК-ийн зэсийн хайгуулын талбайд Хутаг уулын бүс нутаг орчихсон хэмээн шуугиан тарьсан. Иргэдийн зүгээс өрөм тавьж хайгуул хийсэн газруудад өвс ногоо ургахгүй хатаж гадаргын ус нэвчиж хуурайшилт, тоосжилт үүссэнийг төр засгийнханд дуулгасан. Тэгвэл тэдний үгийг сонсож, тус газар нутгийг тусгай хамгаалтанд авсан байна.

Т.Буянаа