УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цагаасаа хоцорч эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилтээр мэдээлэл хийж байгаа юм.

Уг хуулийг УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард баталсан. Хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сарын 10-нд баталсан. Харин хууль хэрэгжиж дуусах хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр хязгаарлагдаж байгаа юм.

Ерөнхий сайд 300 гаруй нягтлан бодогчийг сургалтад хамруулсан, 120 гаруй татварын мэргэшсэн байгууллагад сургалт зохион байгуулсан гэв.