Ердөө ганцхан хоногийн дараа нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн "Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар анх удаагаа монголд үүд хаалгаа нээх гэж буй "CASTLE" клубын нээлтэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой.

Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглогдож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу тавьжээ. Иймд үзэгчид тоглолт тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа селфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ лээ.

Тоглолтын тасалбар гэж худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай "CASTLE" клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагууд гайхалтай тоглолтоороо та бүхэнд мартагдашгүй үдшийг бэлэглэх юм. клубд уулзацгаая

Арванхоёрдугаар сарын 18-нд буюу маргааш "CASTLE" клубд уулзацгаая. "CASTLE" клубын хаягийг дуулгахад, 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476 дугаараас лавлаарай...