Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй "Castle" клубын нээлтэнд зориулж нэгэн үеийн долоон хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өчигдөр тоглогдлоо.

Дэлхийн хэмжээний уг клуб нь хөгжим техникээ CAF брэндээр бүрдүүлж, Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглосон бөгөөд тайз нь эргэдэг, өргөгддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан ажээ.

Хамтлаг дуучид олны сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаа голдуу дуулсан нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа нь ажиглагдаж байлаа. Мөн тоглолтын үеэр үзэгчид хайртай дуучин, хамтлагтайгаа сельфидэж, хамтдаа дуулан, чөлөөтэй бүжиглэж байсан нь уг тоглолт дахин давтагдашгүй бөгөөд мартагдашгүй болж байгаа гэдгийг харуулж байлаа.

Тоглолтын дундуур "Castle" клубын тууз хайчлах ёслол болсон юм. Албан ёсоор үүд хаалгаа нээж байгааг батлан клубын удирдлагууд болон тоглолтод оролцсон хамтлагийн бүрэн бүрэлдэхүүн туузыг хайчлахын зэрэгцээ хайртай үзэгчдэдээ зориулан мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран дуулж, ая дуугаа өргөсөн юм.

Тоглолтын үеэр үзэгчид найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олноороо ширээнд тухлан сууж, шар айраг шимэн, дээд зэрэглэлийн виски, архи, дарс зэрэг уух зүйлээр чөлөөтэй үйлчлүүлж, хамтдаа хөгжилдөн нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлж чадсан юм.

 

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  •  

  • 17

  • 18

  • 19

  • 20

  • 21

  • 22

  • 23

  • 24

  • 25

  • 26

  • 27

  • 28

  • 29

  • 30

  • 31

  • 32

  • 33

  • 34

  • 35

  • 36

  • 37