Өчигдөр 19 цагийн орчим “Капитал” банкны Хан-Уул дүүрэгт байрлах салбарт дээрмийн хэрэг гарч 14 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж 14 орчим сая төгрөг дээрэмдэж, зугтаасан байна. Харин уг хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж эхлээд байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа ажээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа