Н.Энхбаяр, Х.Баттулгыг шоронд хийж байж 2016, 2017 оны сонгуулийг явуулах төлөвлөгөө эрх баригчдад байна
2016/01/06
Нэр бүхий иргэний хөдөлгөөнүүд хамтран "Улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо!" нэртэй шаардлага эрх баригчдад хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Шаардлага
Сүүлийн үед авлига, бусад гэмт хэргүүдтэй тэмцэх нэрийдлээр улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэх нь энгийн үзэгдэл болж байна.
Х.Баттулга, А.Гансүх нарыг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн шалгах болж, гадаадад зорчих эрхийг нь хасан тэдэнд болон Монголын улс төрд Шинэ жилийн бэлэг барьсан нь нэгэн тод жишээ юм.
Х.Баттулга бол эх оронч байр суурь, үйл ажиллагаа, үр бүтээлээрээ цолгорсон зүтгэлтэн. Өнөөдөр Монгол улс үндэстэнд маань шударга ёс, эрүүл нийгмийн төлөөх тэмцэлд маань нэг эх оронч ч гэсэн асар их үнэтэй байна, асар их дутагдаж байна. Тэр тусмаа, Х.Баттулга гишүүн шиг нэр нөлөөтэй, сэтгэлгээний цартай, хүчин зүтгэлтэй, туршлага дадлагатай, бүтээн байгуулагч зүтгэлтэн Монголын ирээдүйд ихээхэн хэрэгтэй байна.
Өнгөрсөн онд түүнтэй хамтран ажиллаж байсан Б.Батзаяа, Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ, солонгосын “Самсунг” компаний албан тушаалтан Ли Жон Гёл нарыг хэрэгт ороож, хорьж, эрэн сурвалжилж байхад, энэ нь Х.Баттулга руу чиглэсэн ажиллагаа гэдэг нь ойлгогдож байсан. Тэр ёсоор ч болж байна. Угаасаа, С.Баярцогтын оффшор данс, “Хятадын Монгол”-ын асуудал яригдаж байхад түүнтэй ойр байдаг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэслэлгүйгээр Х.Баттулга руу “чамд оффшор данс байгаа юм биш биз, ажлаа хийхгүй гүлдийлээ” гэж дүйвүүлэн дайрч, Х.Баттулгыг араандаа зуусан байдгаа цухалзуулж байсныг хэн бүхэн санаж байгаа.
Өнөөдөр Х.Баттулгыг гүжир гүтгэлгийн асар их урсгалаар харлуулах ажиллагаа явуулж, МоАХ-ны удирдлагад очих гэсэн хүмүүсийг турхирч, таньдаг мэддэг хүмүүсийг нь хэрэгт холбогдуулж, тал бүрээр дайрч байна.
Тэгвэл ноднин О.Баасанхүү гишүүн С.Баярцогтыг огцруулах асуудлыг тавингуут зөрүүлээд МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамбыг “авлига авч байхад нь үйлдэл дээр нь барилаа” гэж сүржигнэн хорьж, улмаар “Г.Шийлэгдамба Н.Энхбаярын даалгавраар үүнийг хийсэн” гэх верс зохион нийгэмд цацсан нь бас л улс төрийн хэлмэгдүүлэлтийн улайм цайм илрэл байв.
Их өрийг тэглүүлсэн ганц үйлдлийг нь дурдахад л Н.Энхбаяр гэдэг хүн хэн болох нь төсөөлөгдөх учиртай. Социализмын үеийн их бүтээн байгуулалтаас ийм өр үлдсэн байдаг. Мөхсөн байсан найрсаг харилцааг ОХУ-тай сэргээн тогтоож байж энэ их өрийг тэглүүлсэн. Тэгвэл тэр цагаас хойш түүнээс хоёр дахин өрийг, өнөөдөр бусдыг хэлмэгдүүлж буй хүмүүс Монгол орныг хөнөөж сөнөөж байгаагийнхаа төлөө тавьчихаад сууж байна. Үндсэн хуулийн цэцээр “мэдлэг боловсролгүй” гэсэн дүгнэлт гаргуулан Н.Энхбаярын сонгуульд оролцох эрхийг хасч байсан бол, одоо шоронд ахин хийж сонгуульд оролцуулахгүй байх атгаг зорилго илхэн харагдаж байна.
Хэрэв үнэхээр зүй бус хэргийг илчлэн, зохих гэсгээл цээрлэлийг хүртээх гэж байгаа бол хэн ч бүрэн дэмжнэ. Гэтэл улс төрийн ашиг хонжоонд шунасан, улс төрийн өрсөлдөгчөө дарах гэсэн хэлмэгдүүлэлт явагдаж буйг бид эсэргүүцэж байна. 2016, 2017 оны сонгуулийг Н.Энхбаяр, Х.Баттулгыг шоронд хийж байж явуулах төлөвлөгөө эрх баригчдад байна. Н.Алтанхуягийн хувьд ч мөн л улс төрийн өрсөлдөгчөө дарах, улс төрийн өс авах гэж, ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгчдийг нь хорьж, хэрэгт холбогдуулж байсан, өөр зорилго байгаагүй. С.Зоригийн эхнэр Д.Булганыг ч улс төрийн хувьд хэлмэгдүүлэн хорилоо.
Цаашид, улс төрийн хэлмэгдүүлэлт хийх шинэ хууль дүрмүүдийн дагуу бүр ч олон хүнийг ийнхүү хэлмэгдүүлэх болно.
Учир иймд иргэний хөдөлгөөний бид Монголын төр засагт хандан:
-Х.Баттулга, Н.Энхбаяр болон бусад улс төрийн хохирогчдыг хэлмэгдүүлэн хорих, хуурамч хэрэгт холбогдуулах, гүтгэн гүжирдэх, мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн шинэ хууль дүрэм гаргах оролдлогуудаа таслан зогсоохыг шаардаж буйгаа мэдэгдэж байна.
Ард түмэндээ хандан:
-Улс төрийн хувьд хэлмэгдэж буй хүмүүсийг болон бүх эх орончдоо тал бүрээр дэмжиж, тойрон хүрээлж, хамгаалан нэгдэж, хамтдаа ардчилсан, эрх чөлөөт, хөгжил дэвшилт, эрүүл нийгэмт Монгол орны төлөө эрс шийдэмгий, эр зоригтой, эргэж буцашгүй тууштай тэмцэж, ялан мандахыг уриалж буйгаа мэдэгдэж байна.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төв
“Нэгдсэн Монгол” хөдөлгөөн
7-р сарын 1-ний хохирогчдын холбоо
2016.1.5
Зочин · 2016/01/11
MANAN 2016 17 onuudiin solguulid hamtarch orvol yaasii. Ugaasaa ta 2iin ali n yaalsanch hamaagui hamtarch zasag baiguulah tohiroltsoo bga bezdee.
Зочин · 2016/01/07
Эх орончийн дүр доор хулгай хийж хэдэн зуун сая доллар хулгайлсан Жэнког барьж хорь. Оросын хүргэн оросын эрлийз хүүхдүүдтэй байж Монголчуудыг эрлийз хурлийзаар дуудаж хооронд хагаралдуулах ажил хийж суудаг, тэр эх орон ч байсан бол хулгай хийж эх орныхоо хөрөнгийг үрхүү? Хулгайлаагүй бол хамтран зүтгэгч нар нь шалгуулахгүй яагаад гадаад гарч зугатав? Эх орончийн 1 гар хөл Ганбат гэгч нь аль эрт Амеркийн иргэн болчихсон байж
Tumennast · 2016/01/07
Монгол улс үндэстэнд маань шударга ёс, эрүүл нийгмийн төлөөх тэмцэлд маань нэг эх оронч ч гэсэн асар их үнэтэй байна, асар их дутагдаж байна
Зочин · 2016/01/06
Жинго бол эрхиин балаи
рр · 2016/01/06
хуцаа хохирогчдын эрх хшгийн авгай зүгээр л мэрэгжлийн рекетчин шдээ
Зочин · 2016/01/06
bi l huvidaa battulga gishuuniig demjdeg ulsiin mungiig uuj idsendee tulval bugd l uuj idsen baij taaraa uneheer l uuj idsen ulsiin mungiig shamshigduulsan humuusiig shalgah gej bga bol bugdiig ni l shalgah heregtei guvhed toos gardaggui hun gej baiddaggui gedeg baihaa
Зочин · 2016/01/06
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төв
“Нэгдсэн Монгол” хөдөлгөөн
7-р сарын 1-ний хохирогчдын холбоо Enkhbayariin hoshog tom yumaa Nahunuud hediig avsan bol ...
Зочин · 2016/01/06
Ene 2 yax ve.Americiin gar xel bologch Elbeg novshoo l xurdan salaxgui bol!!!!
Mongol · 2016/01/06
ЯДАЖ 100 ЭРХЭМ МИНЬ АЛСЫН ХАРААТАЙ, ЭВ ЗҮЙТЭЙ БАЙЖ ХАЙРЛА.
шаабар · 2016/01/06
Хэн нь хэлмэгдсэн хэн нь хэлмэгдүүлснийг хууль хяналтын байгууллага л шийддэг шүү дээ. Өнөөдөртөө өөр сайн арга олдоогүй. Мэдээж аль аль талд нь өмөөрөх хамгаалах хүмүүс байж л таарна. Тиймээс хоёр тал болон сөргөлдөлгүй шиг сонгуулиа хүлээх байдлыг харзнах нь зөв байх гэж хувьдаа бодож байна.Баттулгыг би дэмждэг. Харин Энхбаярыг дэмждэггүй ч шоронд орчихоосой гэж хүсдэггүй. Хүнийг шоронд суулгах нь ихэнхдээ буруу сонголт шүү.
Зочин · 2016/01/06
чука · 2016/01/06
Ene ni battulgiig helmegduuleed turd ajillah erhiig enkhbayar shig hasaad,өрсөлдөгчгүйгээр энхболд ерөнхийлөгч.элбэгээ ерөнхий сайд хийх хийх орос хувилбар
bat · 2016/01/06
A. T. G luu davshilcgaah ni
buruu shuu. Uur ene niigmiig
hen irj ceverlej uguh ym be.
эрхий · 2016/01/06
Хүмүүс нүдээ нээж аливаа зүйлийг олон талаас нь бодох ухаан алга болжээ. Дээрх 2 эрхэм идлээ идлээ гэхдээ эх ороноо гадаадынханд өгөөгүй шүү
Зочин · 2016/01/06
Odoo negrnt uls turiinsamuural volson volhoor tsewerlehed 180' Эргүүлsen shine songolt hiih heregtei baina Ard tvmen songoltoo mashzuwhii
Зочин · 2016/01/06
шал худлаа эх орончид торны цаана орвол таарна
Зочин · 2016/01/06
Vi end medeelsen shig vnen dvgneltiig hiig vaina. Haramsaltai baina. Hairan saihan eh orniig mini samuuruilag vaina gej bodog vaina
Зочин · 2016/01/06
soliortson durakuud ve