Тун удахгүй дампуурах орны жагсаалтад Монгол байна гэв
2016/01/07
Парламентад суудалгүй намууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд шинэчлэн баталсан сонгуулийн тухай хуулийг ард түмэнд таниулан сурталчилахгүй байна. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн шудрага бус болгосон хуулиа Улстөрчид иргэдээс нууж байна гэв.
Мөн “Тарвагыг гошгоруулж байгаад гошгороод нүхнээсээ гараад ирэхээр нь буудаж алдаг. УИХ-ын гишүүд яг ийм байдлаар, иргэдийг гошгоруулж санал авахаар бэлдэж байна. Будаа гурил, аяга сав, нүүрс зэрэг өчүүхэн зүйлээр ард түмний тархийг угааж, сонгуульд ялалт байгуулах гэж буй нь тэднийг гутаан доромжилж байгаа нэг хэлбэр” гэдгийг онцолсон юм.
Харин Их жанжин Д.Сүхбаатарын гурав дахь үеийн гуч охин, ИХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа хэлэхдээ “Улстөрчид эх орноо дампууруулж байна. Манай улс дэлхийн улсуудаас дампуурах орны тоонд орчихсон байгаа. Тун удахгүй дампуурлаа зарлахад бэлэн байгаа ч Улстөрчид үүнийг нууцалж байна” гэв.
Н.Ганаа
Зочин · 2016/01/08
Зочин · 2016/01/07
barag dampuursan ym bishvvv
Зочин · 2016/01/07
Iim beleg delberelgui ym bolohgui bailgui de holuur toiroosoi um bazarvani hum pad
Зочин · 2016/01/07
mongol dampuurah elbegee holbootoi ard tvmen olsoj bna
Зочин · 2016/01/07
тэгээл бөөнөөрөө чяцага царайлаал Сири улс шиг дөрвөөл явах байхдаа
Монгол · 2016/01/07
Энэ тухай бодох хэрэгтэй