ХХАА-ын сайд Р.Бурмаагийн ээлжит ТҮГЖИЛДЭЛТ
2016/01/08
ХХАА-ын сайд Р.Бурмаа болон Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нарын гаргасан улаанбуудайн импортлох эрх бүхий байгууллагууд хусмаа булаалдсан хүүхдүүд шиг бужигналдаж эхэллээ.
Засгийн газраас 40,300 тонн улаанбуудайг импортоор оруулж ирэх эрхийг 65 байгууллагад олгосон бөгөөд ингэхдээ ХХАА-н яамнаас ялгавартай тогтоож өгсөн нь хэрүүлийн гол эх үүсвэр боллоо. Тухайлбал: "ӨЕГ” компанид 7000, "АЛЕЙСК ИМПЕКС” компанид 7100 тонн улаанбуудай оруулж ирэх зөвшөөрөл олгожээ. Харин бусад 63 компаниудад үлдсэн 26,200 тонн улаанбуудай импортлох эрхийг хувааж өгнө гэдэг шударга бус л даа.
Өнгөрсөн 2014.12.30-нд мөн л Р.Бурмаа ОХУ-аас 20 мянган тонн улаанбуудайн импортлох эрх бүхий албан бичиг "Газар тариалан эрхлэгчдийн холбоо”-ны хилэнг барж жагсаал цуглаандаа хүргэж байсан билээ. Харин тэр үед "Гурил үйлдвэрлэгчдийн холбоо” ХХАА-тай нийлж тэдгээр жагсаал цуглаан хийсэн "Газар тариалан эрхлэгчдийн холбоо”-г буруушааж байсан бол өнөөдөр ХХАА-ын сайд Р.Бурмаа, төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нарт түгжилдүүлсэндээ дургүйцлээ илэрхийлэн АТГ-т шалгуулахаар өгсөн гэх.
"Гурил үйлдвэрлэгчдийн холбоо” салбарын сайдаа АТГ-т шалгуулахаар болсон нь ялгавартай олгосон улаанбуудайн импортлох эрх нь ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн үзэж байгаа ажээ. |
Эх сурвалж: www.bolod.mn
Зочин · 2016/01/10
Энэ нэг булчирхай шиг авгайг сонгуульд гаргаж тэнэгтэв. Бүү март мартвал сүйрнэ.
Зочин · 2016/01/09
Давхар дээл гээч нэрийг анх гаргаж ирээд эсэргүүцэж байсан чинь өөрөө давхар дээлтэй болдог байгаа
Зочин · 2016/01/08
burmaa said yasan ih targalj bnaa, biendee anhaaral tabiach. mongol emegteichuudiin nuur tsarai min
Зочин · 2016/01/08