Секс гэдэг хүн бүр чаддаг ч бас тэр бүр чадаад байдаггүй сонирхолтой зүйл. Яах аргагүй амьдралын маань салшгүй нэг хэсэг болохоор тал бүрээс нь оролдож, өөртэйгөө ажиллаж, санаачлагатай байж байж л гартаа оруулна. Тогтмол хэрнээ, өөр өөр секс хийхэд чинь туслахаар доорх санаануудыг хүргэж байгаа билээ.

Унтлагын өрөөн дэх уйтгарыг үргээх секси тоглоомууд

Энэ нь яг юу вэ гэхээр секси тоглоомууд. Яг л жаахан байхдаа найз нартайгаа тоглодог байсан шиг хөгжилдөхийн хажуугаар дур хүслээ өдөөгөөрэй.

1. Нүдээ боо
Хэрэгтэй зүйл: Ороолт, зангиа гээд нүд боож болох бүх зүйлс
Хайртынхаа нүдийг боогоод ор эсвэл өөр ямар нэгэн орчин руу дагуулаад яваарай. Түүнийг яг л хулгайлж байгаа юм шиг бага зэрэг хүч хэрэглэж байгаа мэт жүжиглэнгээ сээтэн хаяж, удаанаар дагуулан яв. Ор, буйдан, ширээ гээд секс хийх газартаа очсоны дараа түүнийг түлхэж хэвтүүлээд хүссэнээрээ оролдож сэрлийг нь хөдөлгөөрэй.
Чамайг яах гэж байгааг мэдэхгүй байх үедээ илүү мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх болно.

2. Муу охин
Хэрэгтэй зүйл: Массажны сам, боломжтой бол ташуур
Нөхрөө өнөөдөр өөрийнхөө хийсэн бяцхан буруу зүйлүүдийг нэг нэгээр нь хэл гэж тушаа. Муухай үг хэлсэн, хүүхэд загнасан гээд юу ч байж болно. Тэгээд тэр буруу үйлдлийнх нь төлөө шийтгэж байгаа мэт сам эсвэл ташуураараа зөөлөн цохиорой.
Ингэх нь биеийг цочроож, илүү мэдрэмтгий болгож өгнө. Мөн дээрээс нь хайртай хүнтэйгээ хааяа нэг ингэж тоглож байхад хамаагүй хөгжилтэй, ойр дотно, гал халуун байх болно.

3. Далайн эрэг дээр
Хэрэгтэй зүйл: Биеийн тос, том алчуур эсвэл хөнжил
Том алчуураа газар эсвэл орон дээрээ дэлгэж тавиад, дээр нь хэвтэж байгаад нэг нэгнийхээ биеийг тосолж өг. Энэ үед бүүдгэр гэрэл асааж, компютер, гар утас дээрээ далайн давлагааны чимээ тавьчих. Ингээд хэн нь сайн масажист болохоо үз.
Та хоёрын арьс тостой үед хүрэлцэхэд ямар гайхалтай мэдрэмж төрүүлэхийг мэдрэх болно. Бага зэрэг эвгүй, замбараагүй мэдэгдэж болох л юм. Гэхдээ гайхалтай сайхан байх болно.

4. Зальтай
Хэрэгтэй зүйл: Машин, хүн багатай газар
Мэдээж машин дотроо секс хийнэ гэсэн үг. Түүнд яг л хэрхэн секс хийдгийг заах гэж байгаа юм шиг бүхнийг гартаа аван удирдаж яваарай. Уруул дээр ингэж үнсдэг, гаран дээр ингэж үнсдэг гээд биеийнх нь бүх хэсэгт үнсэж оролдоорой. Шинэ туршиж үзсэн ч болно. Мөн дээрээс нь энэ үеэр хайртынхаа чиний өмнө нь мэддэггүй байсан дуртай зүйлийг нь мэдэж авах боломж гарах болно шүү.

5. Самбарт тоглоом
Хэрэгтэй зүйл: Дартс
Хананд байрлуулсан дартс дээрээ ээлжээр шидэн тоглоно. Өмнө дурдсан тоглоомуудыг онооны самбарт зоогоод ээлжээр шидээрэй. Аль оносон тоглоомоо цааш тоглоод явна гэсэн үг. Энэ тоглоомыг нэг шөнийн турш хэчнээн ч удаа тоглосон болно. Тэгэхээр урьд нь мэдэрч байгаагүйгээрээ сайхан байх болно шүү.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn