Ажил хийлгэхгүй өдөх хүнийг яах вэ
2016/01/16
Та нараас зөвлөгөө авах гэсэн юм аа. Одоо цагт техник технологийн хөгжлийн дагаад саар зүйлүүд их гарах болжээ. Хэт ил далангуй байдлаас болж хааяа даа ажилд их төвөг болох юм. Юу гэхээр би тушаал дэвшээд ажлын байр солигдлоо. Салбар компаниас ерөнхий компанид ажиллаад жил хагас болж байна. Гэтэл хэлтсийн дарга нь гэж залуу зүгээр байлгахаа байлаа. Фэйсбүүкээр байнга уулзмаар байна хоолонд орьё өглөө эрт ирээрэй гэх мэтээр бичээд байхаар нь фэйсбүүкээ ч ашиглахаа болилоо. Тэгээд мессенжертээ байнга нуугдаж байдаг байсан чинь манай өрөөний эмэгтэйгээс хаягийг минь авчихаж тэгээд одоо мөн адил шалдан нүцгэн хүүхний зураг явуулаад чамайг иймээр чинь хармаар байна сэрэл минь хөдлөөд болхоо байлаа өрөөнд минь ороод ирээч дээ. надтай өнөөдөр ажлын уулзалтын хүлээн авалтад хамт явна гэдгээ мэдэж байгаа биздээ гол нь ажил ш дээ ажлын чухал уулзалт болохоор явахгүй бол болохгүй дааж авсан ажлаа үр дүнгийн үзмээр байдаг. Гэтэл энэ хүнтэй хамт явна гэхээс хэцүү санагдаж байна. Одоо орой явахад бэлэн биздээ чи ч өнөөдөр их халуухан харагдаж байна. Миний машинаар хамт явна шүү санаа зоволтгүй би дааж авсан ажлыг чинь ашигтай болгож өгнө тийм болохоор чи битгий санаа зов орой хамт сайхан байхдаа бэлд гээд л бичээд байна. Ингэж бичээд 2 сар болж байгаа юм. Би элдэв юм явуулах бичих болгонд хариу өгдөггүй шууд гарчихдаг юм. Тэгээд сүүлийн өдрүүдэд туслахаараа чамайг дарга явуулсан мэйл юу болсон хэвлээд аваад өрөөнд ороод гэж хэл гэж хэлүүлдэг болсон. Тэр нь өөрт нь хариу бичихгүй болохоор ингэж дарамталдаг болж байгаа юм байлгүй. Би одоо энэ хүнийг яах вэ? Энэ албан тушаалд өөрийн 5 жилийн үр бүтээлээ үзэх гэж ирсэн чинь ийм байдалд орчих юм. Би нөхөр хүүхэдгүй ганц бие. Даргын талаар би сайн мэдэхгүй байна. Ямар түүнийг судлах гэж ажилд орсон биш надад таалагддаггүй.
Зочин · 2016/01/22
Эхнэрт нь цэвэрхэн мэдэгд. Эсвэл буцааж дарамтал. Ер нь буцааж дарамтлах нь илүү шүү. Эхлээд бичсэн зүйлийг нь хадгалаад байгаагаа мэдүүлэх хэрэгтэй.
иргэн · 2016/01/17
ИЙМЭРХҮҮ ЗАЛУУСААС ХОЛ БАЙСАН ДЭЭРДЭЭ. САЙН ХҮН БОЛ БИШ
Zochin · 2016/01/16
Tiishd,ajliin bairnii belgiin daramt b.a erguuleed uuriig ni daramtal!
Зочин · 2016/01/16
энийг ажлийн билгийн дарамт гедег нотлох баримтийг цуглуулч бгаад оорт нь узуул болонгуй цагдаад хэл
Зочин · 2016/01/16
Bichsen yum bolgoniig n prnt screen hadgalj bgad butsaagaad daramtal. Zahirald helne ch geh yumu tsagdaad medegdene ch gdg yumu
Зочин · 2016/01/16
saltagnaad bai saltagnaad bai tegej bgaad etseggui huuhedtei hotsorno