Сайн байна уу надад зөвлөгөө өгч туслахыг гуйж байна. Би түрүү долоо хоногт найз залуутайгаа анх удаагаа унтсан. Тэгэхэд надаас их бага хэмжээний цус гарсан юм л даа. Тэгээд найз залуу маань дотор нь тавьчихсан болохоор би айгаад өглөө нь 72 цагийн жирэмсэлтээс хамгаалах эм хэрэглэсэн. Гэтэл тэр өдрийн шөнөө их хэмжээний цус гарч маш их өвдсөн. Найз залуудаа хэлтэл "Битгий худлаа хэл" гээд итгэхгүй байна чи онгон байгаагүй гээд уурлаад дайраад байх юм. Яах вэ? Одоо уурлаад холбоо барихгүй байна.