Урьд нь хийдэг байснаас чинь огт өөр байвал бүр ч сайхан. Харин өнөөдөр гахайн махан ороомгийг туршаад үзээрэй.

Алим, цангистай гахайн махан ороомог

6-8 хүний порц
Орц:

1. 1 аяга алимны шүүс
2. ½ аяга алимны цуу
3. ¾ аяга бор сахар
4. 1 ш том улаан сонгино жижиглэн хэрчиж бэлдэх
5. 1 ½ аяга хатаасан алим
6. ½ аяга хатаасан цангис
7. 1 цайны халбага үрж жижиглэсэн цагаан гаа
8. 1 цайны халбага гич
9. ½ цайны халбага хар перец
10. 1/8 – ¼ цайны халбага нунтаг халуун улаан чинжүү
11. 1 кг гахайн мах
12. Давс болон хар перец зэрэг орно.

1. Хийх дараалал:
Гахайн махаа хэрчихэд хялбар болгохын тулд бага зэргийн хөлдүү байлгах хэрэгтэй шүү. Хэт гэсгэлэн байвал хэрчж хэлбэрт оруулахад хэцүү байх болно. Ингээд гахайн махнаас бусад бүх орцуудаа нийлүүлээд хайруулын тавганд хийн хуураарай. Алимаа гүйцэд зөөлөртөл буюу ойролцоогоор 20 минут тагтай нь хуурна. Гарсан шүүсийг нь шүүж аваад ахин дундаж хэмжээний гал дээр 5 минут хуурна. Хуурч байхдаа сайтар хутгаж байгаад таглаад орхиорой.

Шарах шүүгээгээ 180 градус дээр тавьж халаана. Бэлдсэн махаа зурган дээрх шиг нимгэн, тэгш өнцөгт хэлбэртэй болгож хэрчинэ. Нимгэн, хавтгай болгож зүссэнийхээ дараа хүнсний уутаар бүрж байгаад сайтар давтаарай. Давтсан махан дээрээ давс, перец жигд сайн тарааж, цацна. Амталсаныхаа дараагаар хуурч орхисон бэлдцээ махныхаа захаас 1 см-ийн зайтай тавьж тарааж өгөөнө. Дараа нь махаа хуйлж тавиад гадна талаас нь дахин давс, перцнээсээ жигд цацаж өгнө. Хамгийн сүүлд нь хүнсний уяагаар 2 см-ийн уяарай.
Уяж бэлдсэн махаа шарах шүүгээндээ хийгээд 45-60 минут шарна. Болсон махаа гаргаж ирээд 15 минут амраагаад хэрчиж таваглаарай. Ингээд л зоог барихад бэлэн боллоо. Сайхан хооллоорой.