Бичигдээгүй хуульч үйлчилж "доллар 2000 төгрөг давлаа"
2016/01/20
Ипотекийн хүүг буулгахаар яригдаж буй энэ цагт ам.долларын ханш өсчихлөө. Мөн удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой өсч байгаа гэж эдийн засагчид үзэж байна. Өнөөдрийн байдлаар 2006 төгрөгтэй тэнцлээ. Он гарсаар ам.доллар 10 төгрөгөөр нэмэгдэж 2000 -т хүрэв.
Арилжааны банкууд 1999-2001 байгаа бол 2008-2010 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 2008 төгрөг байна.
Манай улсад нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолын үеэр долларын ханш бага зэрэг өсчихдөг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ удаад өссөн ам.долларын ханш нэг хэсэгтээ буухгүй бололтой. Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцож суутгасан байгаа гэдгийг сануулья.
Инфляци улсын хэмжээнд 1.9 хувьтай гарсан ч долларын ханш дотоодын зах зээлд өсөхгүй байна. Учир нь эрдэс баялгийн экспортын орлого буурсантай холбон эдийн засагчид тайлбарлав. Дэлхийн зах зэлэд зэсийн ханш унаж, Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний хэмжээ болон үнэ буурсан.
Монгол улсын төсвийн 40 хувийг бүрдүүлж байсан нүүрсний салбар уналтад орсон нь дотогшлох долларын урсгалыг царцаах хамгийн том шалтгаан боллоо.
Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх алхамуудыг хийх талаар ярьж буй ч дорвитой алхам хийж чадахгүй байсаар гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэх нь тэр.
Түүнчлэн мөнгөний ханш суларч байна. Төгрөгийн ам.доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2015 оны 12 дугаар сард 1995.84 төг болж, өмнөх оныхоос 112.84 төг буюу 6.0 хувиар, өмнөх сарынхаас 0.1 хувиар суларсан.