Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгохоор УИХ-ын тогтоол гарсан. Өдгөө нийгэмд шинэ оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох бол гэсэн хүлээлт үүсээд байгаа билээ.

Тэгвэл энэ талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Хүүхдийн мөнгийг цагаан сарын өмнө олгоно гэж үзэж байгаа. Засгийн газрын тогтоол гарахыг хүлээж байна" гэсэн юм.

Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан "Хоёрдугаар сарын 5-н гэхэд хүүхдийн мөнгийг олгоно" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.