Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч оны аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” хэмээн ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд цацсанд тэрбээр мэдэгдэл гаргаж байсан билээ.

Гэсэн ч гүтгэлгээ зогсоохгүй, уучлалт гуйхгүй байгаа болохоор хотын дарга Улсын ерөнхий прокурорт хандахаар болсон гэдгээ мэдэгдэв.