Эмэгтэй хүний ихэмсэг төрх, дэгжин байдлаараа загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг чадамгай илэрхийлэх энэ бүсгүйг С.Сарнай гэдэг. Тэрбээр олон жил Япон Улсад 10 гаруй жил ажиллаж амьдарсан. Яруу найраг Ш.Дулмаагийн зээ охин гэдгийг загварынхан андахгүй мэднэ.

Тэрбээр БНСУ-д болсон тэмцээнээс Азийн шилдэг загвар өмсөгч шагналыг хүртсэн. Монголын "Play boy" сэтгүүлийн анхны дугаарыг хүртэл чимээд авсан. Түүнчлэн Д.Болдын "Үүлэн домог" дууны клипэнд дүрээ мөнхөлсөн.

 

 

 

Азийн шилдэг загвар өмсөгч бүсгүй маань өнгөрсөн онд хүүтэй болсон билээ. Төрөөд удалгүй шинэ жилийн баяраар тайзнаа дуучин Мягмарын хамт дуулсан дуугаа үзэгчдийн хүртээл болгосон.

 

 

Үзэсгэлэн төгөлдөр загвар өмсөгч маань одоогоос нэг жилийн өмнө өөрийн цахим хуудаснаа хагас нүцгэн төрхөө сонирхуулсан.

 

 

 

Тэгвэл ээж болсон тэрбээр гоолиг хэвээрээ ийнхүү рекламанд зориулан нүцгэлжээ.