Оросын хил дээр гацсан иргэдээ хэн анхаарах вэ
2016/01/31
Орос, Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон иргэд хойд хөршийг зорих болсон бөгөөд үүнээс болж хил дээр нэлээдгүй ачаалал үүсээд байгаа юм.
Визгүй зорчих журам хэрэгжиж эхэлснээс хойш ачаалал гурав дахин нэмэгдсэн гэх мэдээлэл ч байдаг. Албаны хүнээс тодруулахад Алтанбулагийн хилээр өдөрт багадаа 1500 автомашин нэвтэрч байгааг хэлэв. Визгүй зорчих журмыг хэрэгжүүлэх дээ л "бэлтгэл ажил хангалтгүй байсан”-аас үүдсэн хүндрэлүүд бий. Үүнээс гадна ОХУ-ын хилийн албан хаагчид "хүнд суртал гаргаж байгаа” гомдлыг иргэд ихээр хэлэх боллоо.
Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хойд хөршийг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Гэвч хил дээр зохицуулалт муу байгаагаас болж иргэдийг бухимдуулах, хил, гаалийн албан хаагчидтай маргалдах, ээлж дараалал наймаалцах гээд хүндрэл бэрхшээлүүд нэмэгдсээр байна.
Автомашинтай иргэн хоёроос гурав хоногийн дараа хил нэвтэрч байна. Мөн жуулчны автобустай иргэдийг чирэгдүүлэх, орхигдуулах асуудал ч маш их байгааг хэллээ. Жишээлбэл өнөө өглөө жуулчны хоёр автобус Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Гэвч ОХУ-ын хил дээр гацсан байна. Ачаа тээврийн автомашинуудыг нэвтрүүлээд байгаа хэрнээ, хувийн автомашинтай болон жуулчны автомашинтай иргэдийг тодорхойгүй шалтгаанаар гацаасаар бүтэн өдрийг өнгөрөөгөөд байгаа тухай гомдлыг газар дээрээс нь иргэд утсаар мэдээлэл өглөө.
Энэ ямар учиртайг тодруулахыг хүссэн ч өнөөдөр "хариулт өгөх хүн олдсонгүй”. Гэвч хил дээр Монгол Улсын маш олон иргэд тодорхойгүй шалтгаанаар гацаж, "хэзээ хил гарах вэ” хэмээн хүлээж сууна.
Орос, Монгол хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон нь сайхан ч хил давахын тулд "зохицуулалт хангалтгүй журам”-аас болоод иргэд хоног өдөр алдан, бие эрхтэн, эд хөрөнгөөр хохирсоор л байна.
Хэдийг хүртэл энэ хангалтгүй зохицуулалттай, иргэдийг хохироосон, хүндрэл бэрхшээл учруулсан журам хэрэгжих вэ. Цаашид хоёр орны хооронд харилцан визгүй зорчих журам хэрэгжсээр байх уу. Тэгвэл сайжруулж, засварлах шаардлагатай. Үгүй бол иргэд чинь "сайхан журам”-ын ачаар Оросын хил дээр цаг элээж, нас нөхчих нь байна шүү.
Амар
Зочин · 2016/02/01
Буцаад визтэй болох хэрэгтэй. Бид Эрээнийг ямар хот болголоо доо??? Одоо хойд хөршийн тосгодыг хөгжүүлж, хамаг мөнгөө тийшээ гаргаж байна. Эсэргээрээ оросууд Да, УБ-д ийм их орж ирэхгүй байна шүү дээ
Зочин · 2016/01/31
төрийн ажил үйлчилгээг орон нутгийн иргэд нь өмнөөс нь шуурхай үзүүлж байгаа болтой юм шигэээ,
Зочин · 2016/01/31
эрхэм, ерөнхийлөгч гуай, таны нөгөө энэрэнгүй нигүүлсэнгүй шударга байх чин тэгээд энэ үү????? ерөнхий сайдтан гуай таны нөгөө эдийн засгаа аврах арга нь тэгээд энэ үү????????????? арай л дэндүү нийгмийн ороо бусгаа байдал, эмх замбараагүй орчин бий болоод байгаа энэ боомтынхоо асуудлыг хурдан шийдэж өгөөчэээээээээээээээээээээээээээээээээээ. тэр танхай балмад согтуу хөлчүү бие биенээ харж дарвисан орон нутгийн гэх тодотгол зүүсэн хэсэг хүмүүс бусдын эд хөрөнгөд халдаж, эрүүл мэндээр нь хохироож, дээрээс нь очер дарааллыг наймаалцаж нутгийн иргэдийн давуу эрх гэсэн уриаг хэлэн хилээр нэвтрэгсдийг хохироож буй байдалд нэн даруй арга хэмжээ аваачэээээээээээээ. тө
Зочин · 2016/01/31
үүн дээр хил хамгаалах болон гаалийн ерөнхий газар, зам тээврийн яам харилцан асуудлаа хамтарч шийдвэл зохилтой бусуу. Орон нутгийн ажилгүй, танхай балмад хүмүүс бүлгээрээ нийлж, хил гарахаар очсон иргэдийг зориуд зохимол дараалал үүсгэн, оочерын наймаа гэгчийг зохиомлоор бий болгож, иргэдийг хохироож, хилийн боомтын ажил үйлчилгээнд хүндрэл үүсгээд байгааг засгийн газар ерөнхийлөгч болон ерөнхий сайд нь анхаарах болсын бусуу!!!!! энгийн иргэд тэр хэсэг бүлэг хүмүүсийн арга баширт хохирч, хонон өнжин өвлийн хүйтэнд хээр хонож байгаа нь үнэхээр өрөвдөлтэй юм.
иргэн · 2016/01/31
Боомт дээр монголын тал естой хүнд суртал ихтэй. Сэлэнгийн машинууд ямар ч утгагүй оочир дараалал их үүсгэж тухайн оочироо 2000 3000 рублээр зардаг юм байнэлээ