Татварын хувь хэмжээгээр Монгол Улс 140 орноос 22-т оржээ
2016/02/03
Жил бүр Дэлхийн Эдийн Засгийн Чуулган дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг харуулсан Global Competitiveness Report тайланг гаргадаг билээ. Тэгвэл өрсөлдөх чадварын тайланд жагссан 140 орноос Монгол Улс 104-т оржээ.
Гол шалгуур үзүүлэлтүүдэд Монгол Улсын авсан оноо:
- Татварын хувь хэмжээгээр Монгол Улс 140 орноос 22-т орсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Энэ үзүүлэлтээр Македони улс тэргүүлжээ.
- Дээд боловсролын үзүүлэлтээр 140 орноос 62-т орсон нь дараагийн сайн үзүүлэлт болжээ. Энэхүү үзүүлэлтийн тэргүүлэгч нь Сингапур.
- Инновацийн чадавхиар 140 орноос 64-т оржээ. Инновациар тэргүүлэгч нь Швейцарь байна.
- Төрийн байгууллагуудын үр ашигтай байдлаар 140 орноос 92-т орсон байна. Энэ үзүүлэлтийн тэргүүлэгч нь Финланд.
- Интернэт хэрэглээний үзүүлэлтээр 140 орноос 99-т оржээ. Интернэтийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч нь Исланд улс байна.
- Хүн амын наслалтаар 140 орноос 103-т байгаа нь сүүлээсээ хоёр дахь муу үзүүлэлт. Тэргүүлэгч улс нь Хонг конг гэжээ.
- Банкны системийн эрүүл байдлаар Монгол 140 орноос 119-т орсон нь хамгийн муу үзүүлэлт болжээ. Уг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч нь Канад улс байна.
Эх сурвалж: WEF, Quarz, Bank of America
Зочин · 2016/02/03
hamag baylgaa hyamdhan ugch bgaaga undur vzvvlelt gene lh doromjloh nee tarhi ygaalt