Татвар төлөгчдийн анхааралд
2016/02/10
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэдэд хэд хэдэн төрлийн хөнгөлөлт эдлүүлдэг. Анх удаа хувьдаа барилга барьсан, орон сууц худалдаж авсан үнийн 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувийг татвараас буцаан олгодог.
Хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна гэдгээс хамаараад гурван сая төгрөг авах юм. Энэ жил уг хөнгөлтөд хамрагдах иргэдийн тайланг энэ сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хүлээж авахаар болсон. Тэгвэл хугацааг сунгажээ. Тодруулбал, Албан татварын 2015 оны жилийн эцсийн болон 2016 оны 1-р сарын тайлан, Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг 2-р сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар болов гэж Татвар Төлөгчдөд Дэмжлэг Үзүүлэх Газраа мэдээллээ.