“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын даргын нэр, лого болон дүрэмд нэмэлт өөрчлөлт оржээ
2016/02/16
“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт болон намын лого, намын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, “Хөгжлийн хөтөлбөр нам”-ын даргаар О.Заяаг сонгосныг болон намын лого, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.