Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016/02/19
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 12. Сугар гараг. Өглөгт охин одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана.
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 13 цаг 40 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.