“Жонсон энд Жонсон”-ы цацлага хорт хавдар үүсгэдэг үү
2016/02/28
АНУ-ын Алабама мужийн Бирмингхам дахь оршин суугч Жэки Фокс хорт хавдраас болж 62 насандаа өөд болжээ. Учир нь тэрээр “Жонсон энд Жонсон”-ы цацлагыг хүүхдэд хэрэглэдэг байсан бөгөөд гараар дамжин ийнхүү хорт хавдар үүсэх нөхцөл бүрдсэн гэх эмч нарын дүгнэлт гарсан байна. Түүний гэр бүлийн өмгөөлөгч компанийг яаралтай үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж эхэлсэн аж.
Харин АНУ-ын Миссоури мужийн шүүхээс “Жонсон энд Жонсон”-д бүтээгдэхүүнээс нь болоод эндсэн хүүхдүүдийн эцэг, эхэд хохирол болгож эхний ээлжинд 72 сая ам.доллар буюу 51 сая фунт стирлинг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
Дэлхийн хамгийн нэр хүнтэй bbc.com, reuters.com, cnn.com сайтад энэ талаар мэдээлсэн бөгөөд олон иргэн “Жонсон энд Жонсон” компанид хандаж, мэдээлэл үнэн зөв эсэхэд хариулт өгөхийг шаардсан байна.
Иргэдийн хүсэлтэд “Жонсон энд Жонсон” компани дараах хариултыг өгсөн бөгөөд орчуулан та бүхэндээ хүргэе. Тус компани өөрийн бүтээгдэхүүнээ хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнтэй хамтатган тайлбарласан байна. Үүнээс гадна цацлагын найрлага дахь бодисуудыг тайлбарлажээ.
Харин манайхны хувьд “Жонсон энд Жонсон” компаниийн үйлдвэрлэдэг хүүхдийн бүтээгдэхүүнийг хэрэглээд багагүй хугацааг үдэж байгаа.
Дэлхий нийтийн хэрэглээ болсон “Жонсон энд Жонсон” компаниийн хүүхдийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг цор ганц байгууллага бол “MSM” групп. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүн, Mercedes-Benz, Chrysler, Jeep, Dodge, RAM брэндийн автомашинуудыг борлуулдаг тус компанийн хэвлэлийн албанаас дээрхтэй холбоотой асуудлыг лавласан юм.
Группийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны ажилтан “Хүүхдийн бүтээгдэхүүн болоод ахуйн хэрэглээний зүйлс оруулж