Сүүлийн 2-3 жилд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж, холооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг болоод байгаа. Үүнийг дагаад хурд хэтрүүлсэний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна.

Тухайлбал Яармаг орчмын замд 70-90, цаашлаад 100 км цагийн хурдтай давхиж байна. Хэдийгээр камер суурилуулж тавьж байгаа ч жолооч нар бүгд мэддэг болсон.

Жолооч нар камерын доогуур хурдаа хасч, 60 км цагтай явчихаад, камер өнгөрөнгүүт л хурдаа нэмж байна. Шинэчлэгдсэн бүх авто замыг камержүүлах гэвэл эдийн засаг хүнд байгаа үед тэр бүр боломжгүй, мөн дээр дурдсанаар жолооч камерын доогуур хурдаа хасаад гарна.

Энэ байдалд холбогдох байгууллагууд дүгнэлт хийж ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер сканерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг (LIDAR, Light Detection and Ranging).

Хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжинэ зам барилгын ажлын үед, тойруу, түннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийнэ.

Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой болсон.

Иймд ЖОЛООЧ НАРАА Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хотын дотор явах хөдөлгөөний хурдаа баримтална уу!!

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ