Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016/02/29
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын давхарласан 21. Сумъяа гараг. Хонгорцог одтой, 2 хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага:Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.