“Эхнэртээ хайргүй хэн байхав” шоу тоглолтыг хайртай гэргийтэйгээ үзээрэй
2016/03/02
Мөрөөдлийн театр, Валидол ноорог киноны хамт олон сүүлийн үед шинэ содон үг хэллэгээрээ залуусыг байлдан дагуулаад байгаа “ёоонк” Р.Адьяа нар хамтран нэгэн төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал Шинэ инээд сангаас "Шинэ инээд" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх уран бүтээлчдийг хамтатган анхны уран бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Удахгүй болох эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Эхнэртээ хайргүй хэн байхав” хэмээх жүжгийг энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд Улаанбаатар паласын их танхимд тоглохоор болжээ.
Валидол ноорог киноны уран бүтээлчдийн хувьд “Эхнэртээ хайргүй хэн байхав” энтейртаймент шоу тоглолт нь анхны тайзны бүтээл юм байна.
Хайртай хүнээ баярлуулахыг хүсвэл та уг тоглолтын тасалбарыг 10 000 болон 15 000 төгрөгөөр УБ паласын кассаас худалдан авах боломжтой. Мөн 96664616, 96634616 дугаарт залган хүргүүлэх болон тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
О.Номин