Сүхбаатар дүүрэг I, II одонтой ээжүүдээ хүлээн авлаа. Тус үйл ажиллагааг Мартын-8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уламжлал болгон дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. Монгол улсын ардын жүжигчин, төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит Улсын филармонтой хамтран ээжүүддээ тоглолт үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд гарын бэлэг өгч хүндэт эхчүүдээ хүлээж аван баярлууллаа. Энэ хүлээн авалт нь өнөөдөр 11:00, 13:00, 15:00 цагуудад болж нийт 6624 ээж хүрэлцэн ирсэн байна.

 

О.Номин