Хоёр бугыг "Гоомарал" бугын аж ахуйд зөөвөрлөн аваачив
2016/03/10
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу “Эмээлт” малын түүхий эд худалдан авдаг захын ойролцоо төмөр замын хашлагад хоёр буга хашигдсан билээ. Нийслэлд ирээд сар гаруй хонож буй хоёр бугын нэг нь явж чадахгүй болсон тул Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон бусад малын эмч нар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн н.Доржгялбаагийн хашаанд 5 хоног байлгаж өвс тэжээл, дусал тариагаар тэжээн тэнхрүүлсэн. Тэгвэл энэ сарын 7-нд хоёр бугыг "Амьтан асралт" ХХК-ийн ажилтнууд Нарийнний аманд орших "Гоомарал төв"-ийн бугын аж ахуйд зөөвөрлөн аваачсан байна. Уг төв нь буга согоо нутагшин үржиж байгаа газар юм. Биеийг тэнхэрсний дараа Эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолборт газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа гэж хэлж байсан.
Т.Буянаа
Зочин · 2016/03/11
bolooshd tamin. hangain sur javhlantai ene adguus ingej ch doroitoh gej dee evii evii