Цагдаагийн албан хаагч нэгнийгээ хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшлогдлоо
2016/03/10
Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбоотой Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр болсон гэвч шүүх хурал энэ сарын 21-ны өдрийг хүртэл хойшиллоо. Яллагдагч Б.Өлзийбуян нь гурван өмгөөлөгчтэй ба өнгөрсөн шүүх хурал дээр нэг өмгөөлөгч нь ирээгүй тул дахин өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргасан байна. Тус хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 10-15 жилийн хорих ял оноох байсан юм.
Шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Н.Одонтуул, шүүгчээр Д.Бавуу, Д.Чинзориг, улсын яллагчаар Г.Энхтүвшин, Б.Тогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Д.Данзандорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Э.Ганбат, Т.Отгонбаатар, П.Еркебулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Должин, шинжээч эмчээр С.Одончимэг, гэрч Л.Энхтуяа, Ж.Бат-Эрдэнэ, П.Очбадрах, Д.Мөнхбаясгалан, Б.Ган-Эрдэнэ, Р.Батсуурь, Б.Ариунаа нар оролцсон байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
О.Номин