Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж буй жолооч нарын оноог хасах журам хэрэгжээд сар илүүхэн болж байгаа. Энэ хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулаад байна.

Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо 2-5 хүртэл оноо хасуулсан байна. Өөрөөр хэлбэл ихэнх жолооч хамгаалах бүсээ зүүгээгүй, зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж хасуулсан тохиолдол их бүртгэгджээ. Мөн гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог, орон нутгийн замд явахдаа хүн, ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс болж оноогоо хасуулж, торгуулсан байна. Жолооч нарт зөрчлийн оноо автоматаар олгож, хасах болсон нь дүрэм зөрчсөн жолооч нарт сэтгэл зүйн сануулга болж эхэлсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ. Одоогоор www.service.police.gov.mn сайтад хандаж өөрийн зөрчлийн оноо, торгуулийн талаарх мэдээллээ авч болно.

Т.Буянаа