Өнөөдөр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 90 жилийн ойн өдөр тохиож байна. Түүнийг үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн МАН-ын удирдлагууд Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Түүний гэргий А.Даариймаа , МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэдийн төлөөлөл, Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд оролцлоо.