Шүүдэрцэцэг: Тиймээ миний бүх зүйл мэс засал
2013/02/20
Загвар өмсөгчөөс гадна кино урлагт хүчин зүтгэж буй мисс Д.Шүүдэрцэцэг саяхан өөрийнх нь талаар ярьж буй хүмүүст дээрх хариултыг өгчээ.
“Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “9009”, “Би эмэгтэй хүн” “Ану хатан” түүхэн кинонд тоглож, чамгүй жүжигчин болохоо харуулсан мисс бүсгүй хамартаа мэс засал хийлгэсэн яриа түүнийг ихээр бухимдуулсан бололтой.
Мисс бүсгүй фэйсбуук хуудаснаа түүнийг элдэвээр бичин гоо сайхны мэс засалд орсон зэрэг олон янзын зүйл бичжээ. Харин Шүүдэрцэцэг тэгээд хүмүүст зориулан өөрийн санаа бодлоо шүлэглэн оруулсныг та бүхэнд хүргэж байна.
Хүмүүс минь дээ өөрсдийгөө л хичээ
Хүний эрхтэний тухай
Хөдөлмөр гарган юм бичиж суудаг
Хөлс хүчээ өөр юманд зарцуул хамаагүй дээр
Бусдын хамрыг харж
Бухимдаж суугаа та өрөвдөлтэй
Тиймээ миний бүх зүйл мэс засал
Тээршаалгүйгээр эхийнхээ хэвлийд
Тээгдэж байхдаа бүгдийг нь захиалж хийлгэсийн
Тэр та нарт тийм хамаатай байна уу зүгээр орхи
Яахав дээ би ингээд төрчихсөн
Яах арга үгүй надад л оноогдсон миний дүр төрх
Ингээд төрсөн минь зовлон биш жаргал
Ичихгүй хүний эрхтэн хамар ам ярьдаг
Яасан завтай улс байдаг юм
Яасан илүү юманд хошуу дүрдэг юм
Би ойлгохгүй байна
Би байгаагаар л ийм хүн
Би энэ байгаадаа баяртай байдаг
Би ийм л байгаадаа дэндүү сэтгэл хангалуун
Бүх хүнд таалагдах гэж төрөөгүй
Буруу зүйл байхгүй миний бие махбодь, эд эрхртэн, хамар аманд !!!!!!!