Кино сонирхогч адал явдалд кинонд дурлагсад Руслан гэх нэрийг сонсоод андахгүй биз ээ. Анх 2007 онд "Рэкетир 1" бүтээл дэлгэцнээ гарснаас хойш учир бүтүүлэг төгсгөлтэй энэхүү киноны үргэлжлэлийг үзэхийг тэсэн ядан хүлээсэн байх. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээсэн. Харин Монголд “Тэнгэрийн Модун” ТББ-ын хамт олон өнгөрсөн оны наймдугаар дугаар сард "Рэкетир-2" киног монголынхоо үзэгчдэд албан ёсны зөвшөөрөлтэйгээр кино театруудад гаргаж, гол дүрийн жүжигчдийг урин авчирсан билээ. Тэгвэл энэхүү бүтээлийг та бүхэн үзэж амжаагүй бол гэртээ тухлан суун үзэх боломжтой болжээ. Учир нь гэвэл Скаймедиа, Юнившины кино санд нэмэгдсэн орсныг дуулгахад таатай байна.

Киноны 1-р ангид тэртээх 1990-д оны үед Алматад өсөж торнисон залуу авьяаслаг Боксын тамирчин Саян амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй ууссанаар адал явдлыг өрнүүлдэг. Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж байдаггүйг дэндүү оройтож мэдсэн боксчин маань амар хялбар олсон амьдрал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарснаар 2-р ангийг эхлүүлнэ.

Хувь заяа хоёр дахь боломжийг гол дүрийн залууд дахин олголоо. Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Руслан нас бараад арван жил өнгөрчээ. Русланы үнэнч туслах байсан Саян бөхир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн байлаа. Гэвч нэгэн өдөр талийгачийн дүү өс хонзонд автсан Була гэрт нь ирснээр Саян амьдралынхаа бараан үерүү эргэн очих болов уу? Энэ мэт учир бүтүүлэг адал явдлыг гэртээ тухлан сууж үзнэ үү.

 

Т.Буянаа