Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
2016/03/18
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 10. Сугар гараг. Найралт эх одтой, 2 хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Зочин · 2016/03/18
nice