Мэргэжлийн тулаанч асан Халк Хоганы секс хийж байгаа хувийн бичлэгийг gawker сайт дэлгэсэн. Энэ нь нэр төрд халдсан хэрэг хэмээн үзэж Халк шүүхэд хандаад байсан бөгөөд шүүхээс 115 сая ам.долларыг тухайн сайтаас гаргуулахаар болжээ.

Бичлэг 2012 онд анх олон нийтэд хүрсэн бөгөөд бичлэгт тэрбээр найзынхаа эхнэртэй сексдэж байсан юм.

Халк шүүхэд хандахдаа өмгөөлөгчдийн баг бүрдүүлээд байсан. Хуулийн багийнхан энэхүү бичлэг нь мэдээллийн шинж чанарыг агуулаагүй, хувийн нууцыг дэлгэсэн ёс зүйгүй үйлдэл гэдгийг шүүхэд тайлбарлаж байсан.

Харин gawker сайтыг өмгөөлж байсан хуульч бичлэгийн талаар шүүхийн байгууллагад хандсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна хэмээн шүүхэд тайлбарлаж байв.

Улмаар шүүхээс gawker сайт хувь хүний нууцад бүдүүлэгээр хандсан хэмээн үзэж Халк Хоганд нөхөн төлбөр болох 115 сая ам.долларыг гаргуулахаар болжээ. Халкийн хуулийн баг ялалтынхаа талаар: " Gawker сайт уг бичлэгийг дэлгэхдээ мэргэжлийн тамирчин болон түүнтэй хамт байсан эмэгтэйд урьдчилж мэдэгдээгүй. Өнөөдөр ялалт байгуулсан ч гэсэн бохир сэтгүүл зүйгээс болж хэн ч хохирогч болж мэднэ гэдгийг ойлголоо" гэв.