Удтал эзэнгүй байсан Эрүүл мэнд, спортын сайдын суудалд ХЭН суух вэ гэсэн хариулт эзэнтэй болох нь ээ. Тодруулбал, МАХН-ын бага чуулган болж хэд хэдэн томилгоо хийгдсэний нэг нь Эрүүл мэндийн сайд байлаа. Тус салбарын сайдаар Анагаахын үндэсний их сургуулийн захирал Г.Лхагвасүрэнг томилуулах саналаа Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт хүргүүлэхээр болжээ.

Түүний ажил эрхлэлтийн байдал


1978-1979: Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч
1979-1986: Анагаах Ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багш
1986-1989: Аспирант
1989-1991: Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч.
1991-1992 АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч
1993-1995: АУИС-ийн Сургалтын албаны дарга
1995-2013: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал
2013-2014 ЭМШИУС ийн зөвлөх профессор
2014-оноос Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.