Аливаа улс оршин тогтнохын баталгааны нэг нь яах аргагүй үндэсний хэл, соёл, ёс заншил байдаг. Дэлхийд ганцхан босоо бичиг гэгдэх Монгол бичгээрээ Монгол хүн бүр бахархаж дээдлэх учиртай. Тэгвэл Монгол үндэсний хэл, соёл, ёс заншлыг түүчээлж буй МУИС-ийн эх бичиг судлалын докторант багш, уран бичээч Баттулгын Алтантуяа уран бичлэгээр үзэсгэлэн гаргах гэж байна. Түүний “Сүлд” анхны бие даасан уран бичлэгийн үзэсгэлэн ирэх сарын тавнаас 10-ны хооронд “Blue Moon” арт галерейд дэлгэгдэх юм байна. “Сүлд” үзэсгэлэн үндэсний бичиг соёлоо дээдлэгч хүн бүхэнд нээлттэй юм. Бид үзэсгэлэнг нээлтээс фото сурвалжлага бэлтгэн хүргэх болно.

 

Б.Элбэрэл