Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ”Улиастайн .. тоотод байшин шатсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус мэдээллийн дагуу шалгахад, тус тоотод суух 28 настай эрэгтэй Г -ын 8х5м хэмжээтэй өвлийн сууцыг Баянзүрх дүүргийн 23 хороонд суух 27 настай эрэгтэй Н гэгч согтуурсан үедээ хувийн өс хонзонгоор галдан шатаасан байжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэхүү хэрэг нь Эрүүгийн хуулийн 153.2.-т зааснаар шийдэгдэх эрх зүйн зохицуулалттай юм. Тус заалтад "Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.