Бусдад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдийг эрэн сурвалжилж байна
2016/04/18
Улсын мөрдөн байцаах газраас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан сэжигтэн яллагдагч этгээдийг орон даяар эрэн сурвалжилж буйгаа мэдэгдэв.
Монгол Улсын иргэн Ж.Туяа, Ц.Баянбилэг нар нь хууран мэхэлж, залилсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа мөрдөн байцаалтаас оргон зугтаасан байна.
Харин Б.Түмэндэмбэрэлийг нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байгаа ажээ. Эдгээр хүмүүсийг таньж мэдэх харсан хүн 26699247, 93266924 утсаар мэдээлэл өгөх боломжтой юм.
Зочин · 2016/04/18
энэ доод талынхыг харсан юм байна